
HAIR POROSITY БУЮУ ЧИЙГШИЛ ХҮЛЭЭН АВАХ ТҮВШИН
Үсний поросити (porosity) гэдэг нь үсний гадаргуу буюу хайрслаг давхарга (cuticle)-ийн нээлттэй эсвэл хаалттай байдал, үс хэр их чийг, бүтээгдэхүүн шингээж хадгалах чадварыг илэрхийлдэг ойлголт юм.
Үсний гадаргууд чийг болон бүтээгдэхүүн орох, хадгалагдах чадвар ба энэ нь үсний хайрслагийн бүтцийн онцлогоос хамаарна.
🔍 Яагаад чухал вэ? — Ач холбогдол
1. Зөв бүтээгдэхүүн сонгоход тусална
➤ Өндөр поросититай үс илүү их чийг шингээдэг ч хурдан алддаг тул тослог, хаагч бүтээгдэхүүн хэрэгтэй.
➤ Харин бага поросититай үс бага шингээдэг тул хөнгөн бүтэцтэй, усан суурьтай бүтээгдэхүүн тохирно.
2. Үсийг гэмтлээс хамгаална
➤ Поросити өндөр бол үс эмзэг, илүү амархан хуурайшдаг. Тиймээс дулааны хамгаалалт, гүн тэжээл хэрэгтэй.
3. Үс арчилгааны үр дүнг нэмэгдүүлнэ
➤ Та үснийхээ пороситийг мэдсэнээр бүтээгдэхүүнээ хэрхэн хэрэглэх, хэдийд хаах (seal), чийгийг яаж хадгалах зэргийг зөв төлөвлөж чадна.
4. Буржгар, долгионтой үсэнд онцгой ач холбогдолтой
➤ Буржгар бүтэцтэй үснүүд ихэнхдээ дунд болон өндөр поросититай байдаг тул чийг хадгалах арчилгаа шаарддаг.
📊 Үр дүнгийн тайлбар:
Үс хэрхэн байгаагаар |
Тайлбар |
Porosity түвшин |
Усны дээр хөвж байвал |
Ус шингээхгүй, гадаргуу нь хаалттай |
Бага нүх сүвтэй (Low porosity) |
Аяганы дунд орж байвал |
Шингээлт, барилт тэнцвэртэй |
Дунд нүх сүвтэй (Medium porosity) |
Доошоо бүрэн живж байвал |
Ус шууд шингэхийн хэрээр хурдан алддаг |
Өндөр нүх сүвтэй (High porosity) |
💡 Анхаарах зүйлс:
- Үсээ угааж, ямар ч бүтээгдэхүүнгүй байхад тест хийвэл илүү үнэн бодит гарна.
- Үс гэмтэлтэй бол өндөр нүх сүвтэй байх магадлалтай.
- Энэ тестийг гурван удаа өөр үсээр хийвэл баталгаатай үр дүн өгнө.
💧 ҮСНИЙ СҮВШИЛТИЙГ АЖИГЛАН ТАНИХ ШИНЖ ТЭМДЭГҮҮД:
🔹 1. Бага нүх сүвтэй үс (Low Porosity)
Таних шинж:
· Ус эсвэл бүтээгдэхүүн үсэн дээр сууж үлддэг, шингэхгүй.
· Чийгшүүлэх тос, серум түрхэхэд үс гулгаж, хөвсгөр харагддаг.
· Үс удаан хатдаг (агаар дээр 4+ цаг).
· Протеин/уураг агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхэд хатуу, хатуурах магадлалтай.
Тест:
· Усны тест: Үсний ширхэг усан дээр хөвж үлдэнэ.
· Чийг шингээлтийн тест: Ус шүршээд хэсэг хугацаанд дусал хэвээр байвал = бага нүх сүвтэй.
🔸 2. Дунд нүх сүвтэй үс (Medium Porosity)
Таних шинж:
· Үс чийгийг дунд зэрэг шингээж, сайн хадгалдаг.
· Бүтээгдэхүүн амархан шингэж, үр дүн нь хурдан мэдэгддэг.
· Хэт хуурайшилт, хэт тослогжилт бага тохиоолддог
· Хими, будагт дундаж мэдрэмтгий. Хэт хуурайшиж, хэт гэмтдэггүй
Тест:
· Усны тест: Үсний ширхэг усны дунд хэсэгт байрлана.
· Шүршихэд: Ус аажмаар шингэнэ.
🔺 3. Өндөр нүх сүвтэй үс (High Porosity)
Таних шинж:
· Ус, бүтээгдэхүүн хурдан шингэнэ — гэхдээ чийгээ хурдан алддаг.
· Үс ихэвчлэн хуурай, ширүүн мэдрэмжтэй.
· Хими, будагт мэдрэмтгий, гэмтэх хандлагатай.
· Үс ихээр сэгсийж, салдаг, гүн чийгшил шаарддаг.
Тест:
· Усны тест: Үсний ширхэг ёроолд бүрэн живнэ.
· Чийг түрхэхэд: Түрхмэгц шингэнэ, гэхдээ удалгүй хатаж эхэлнэ
📌 Tip:
Үсийг зөв оношлохын тулд:
· 1–2 удаа өөр өөр хэсгийн үсээр тест хийгээрэй.
· Өдөр бүрийн үсний мэдрэмжийг тэмдэглэж үзвэл илүү нарийн таньж чадна.
Үсний нүх сүвшилт (porosity) яагаад өөр байдаг вэ?
Хүнээс хүнд өөр байх шалтгаан нь байгалиасаа болон гадаад нөлөөллөөс хамаардаг. Түгээмэл 5 шалтгааныг хүргэж байна.
🧬 1. Удамшил (байгалиас заяасан бүтэц)
· Хүн бүрийн үсний гадаргуун хайрс (cuticle) өөр өөр бүтэцтэй.
· Зарим хүний үс төрөлхийн бага эсвэл өндөр нүх сүвтэй байдаг.
· Энэ нь генээс шалтгаална.
💇♀️ 2. Үс арчилгааны арга барил
· Хэт халуун индүү, сэнс байнга хэрэглэх
· Хэт их самнах, ширүүн угаах, ширүүн алчуураар үрж арчих
· Химийн будаг, үсний шулуутгагч хэрэглэх
→ эдгээр нь үсний хайрсыг гэмтээж, нүх сүвшилтийг өндөр болгодог.
🌬 3. Байгаль орчны нөлөө
· Хэт хуурай уур амьсгал, нарны шууд тусгал
· Далайн ус, хлоржуулсан ус
→ Үсний гадаргууг хуурайшуулж, хайрсыг нээдэг.
🧴 4. Бүтээгдэхүүний хуримтлал
· Силикон, катион агуулсан бүтээгдэхүүн их хэрэглэснээр
ус шингээх чадварыг багасгаж, үсийг бага нүх сүвтэй мэт болгоно.
⏳ 5. Нас болон гэмтлийн түвшин
· Нас ахих тусам үс сийрэгжиж, хугарч гэмтэх хандлагатай болдог.
· Үсний үзүүр хэсэг нь угнаасаа илүү нүх сүвтэй байх нь элбэг.